Пабло Пикассогийн “Буйдангүй эмэгтэй” зураг дуудлага худалдаагаар 67.5 сая доллар хүрч зарагджээ

Үйл явдал

Испани, Францын нэртэй зураач, барималч, графикч Пабло Пикассогийн “Буйдангүй эмэгтэй” зураг Нью Йоркийн Сотбис дуудлага худалдаагаар 67,5 сая доллар хүрч зарагджээ. 

Сотбис дуудлага худалдааны ордон Пикассогийн сюрреалист бүтээлийг 60 сая долларын үнэ хүрч зарагдана гэж тооцоолж байжээ. “Буйдангүй эмэгтэй” нэртэй зурган дээрээ Пикассо өөрийн хайртай эмэгтэй болох Мари-Терез Вальтер гэх эмэгтэйг дүрслэн зурсан юм. Өнгөрсөн онд энэ эмэгтэйн дүрийг буулгасан Пикассогийн өөр бас нэгэн зураг Кристис дуудлага худалдаагаар 103,4 сая доллараар зарагдаж байжээ. Мари-Терез 17 настай байхдаа 45 настай Пикассотой Парис хотноо танилцаж, нууцаар дотносон, тэдний дундаас Майя Видмайер-Пикассо гэх охин нь мэндэлжээ.