Үйл явдал

Япон Улсын хууль батлах байгууллагаас Засгийн газарт Тикток аппликейшиний хэрэглээнд хязгаарлалт тавих хүсэлт гаргалаа. Хятадын тикток аппликейшин дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй платформуудын нэг.

Хэрэглэгчийн мэдээлэл Хятадын гарт орж болзошгүй гэдэг шалтгаанаар Америк, Энэтхэг Улс Хятад аппликейшинуудын хэрэглээнд хориг тавьсан. Япон Улс ч бас ийм төрлийн шийдвэр гаргахаар төлөвлөж байна.

Мягмар гарагт Японы Кёдо мэдээллийн агентлагт Японы эрх баригч Либерал ардчилсан нам засгийн газраас Хятад аппликейшний хэрэглээг хязгаарлах хууль эрх зүйн арга хэмжээ авахыг уриалж байгаа тухай мэдээлжээ. Намын лидер Амари Акирагийн зүгээс мэдээлэл хэрхэн цуглуулж байгаад анхаарах хэрэгтэйг хэлсэн байна.

Яг энэ мэдэгдэл гарсан өдөр Вашингтоны Засгийн газраас Токиогийн Засгийн газрыг Хуавэй гэх мэт Хятадын технологийн сүлжээнд хяналт тавьж болгоомжтой байхыг уриалжээ. Австралийн Засгийн газраас ч бас шаардлагатай тохиолдолд Тиктокийн хэрэглээнд хязгаарлалт тавих бөгөөд, ямар нэгэн хариу арга хэмжээ авахаас санаа зовохгүй гэж энэ сарын эхэнд мэдэгдсэн. Японы Засгийн газар энэ талаар тогтсон шийдвэрийг ирэх 9-р сард гаргахаар болжээ.