Үйл явдал

Монголын банк Хятад улстай хийсэн валютын хэлэлцээрээ 2023 он хүртэл сунгажээ. Хятадын Ардын банкны сайтад мэдээлснээр хоёр улсын банк нь 15 их наяд юань буюу 5.4 триллион төгрөг солилцохыг гэрээнд тусгажээ.

Энэхүү хэлэлцээр нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр орны эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдэнэ гэдгийг Хятадын Ардын банкнаас онцолжээ. 2023 онд хоёр талын шийдвэрийг харгалзан үргэлжлүүлэх эсвэл цуцлахыг шийдвэрлэнэ. 2011 онд Хятад, Монголын төв банкууд 5 тэрбум юанийн валютын своп хэлцэл байгуулсан. 2014 онд тэд уг гэрээг 15 тэрбум юаниар өргөжүүлжээ.