Үйл явдал

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн хэмжээнд ОУ-ын аялал жуулчлалын салбар уналтад орж байна. Жишээлбэл Испани улсад 6-р сард гадаадын жуулчдын тоо өнгөрсөн жилээс 98 хувиар буурсан байгааг Евроньюс онцолжээ.

Испанийн үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн 6-р сард Испани улс ердөө 240 мянган гадаадын иргэн хүлээн авсан тухай мэдээлжээ. Аялал жуулчлал хөгжсөн Испани улсын хувьд энэ нь маш бага үзүүлэлт юм. Нэг хэсэг халдварын голомт болж байсан энэ улсад нөхцөл байдал сайжирч зарим оронтой хилээ нээсэн байгаа. Жуулчдын тоо багасаж буудлын 10 хувь нь л зочинтой байгаа  тухай Мадрид хотын төвд байрлах зочид буудлын эзэн хэлж байна. Гэхдээ ирэх 9-р сарын захиалгаас харахад энэ тоо 30 хувь болж өсөх хандлагатай байгааг тэрээр онцолсон юм. Түүнчлэн Испани улсын эдийн засагт аялал жуулчлалын салбар ихээхэн нөлөөлдгийг эх сурвалж мэдээллээ.