Үйл явдал

Өчигдөр дэлхийн муурыг хайрлаж хамгаалах өдөр тохиолоо. Энэ өдөр Англид амьдардаг зураглаач Жастин Ерөнхий сайд Борис Жонсоны амьдардаг гудамжинд том хэмжээтэй муур олон зураг авалт хийсэн байна. Ларри хэмээх муурыг анх Даунинг Срийтэд авч ирэх үед ч хүмүүс том хэмжээтэйг нь гайхан зургийг нь дардаг байжээ.

Ингэсээр хэсэг хугацааны дараа Ларри хэмээх муурыг дэлхийн олон хүн таньж мэддэг болсон юм. Зураглаач Жастин өчигдөр дэлхийн муурыг хайрлаж хамгаалах өдрөөр түүний зургийг даран, Рапплер сайтын сэтгүүлчидтэй ярилцжээ. Зураглаач хэлэхдээ, Ларри бодит байдал дээр зураг дээр харагддагаасаа илүү томоос гадна үнэхээр сайн зураг авхуулдаг гэж онцолсон юм. Яг л кино од шиг ямар байрлалаар камертай хэрхэн харьцахаа мэддэг гэдгийг хэлжээ. Ларри муур нь Австрали гаралтай, 13 настай. 2011 оноос хойш 10 жил яг эндээ амьдарсан учраас эндхийн хүмүүс бараг бүгд түүнийг таньдаг гэдгийг эх сурвалжид тодруулсан байна.