Швейцарь улс аюулгүйн үүднээс энэ лхагва гарагт агаарын орон зайгаа түр хугацаагаар хаасан байна. Ийнхүү хаах болсон шалтгаан нь энэ улсын агаарын хөлгийн хөдөлгөөнийг зохицуулах Skyguide аэро-навигацийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой.
Skyguideсистемд техникийн гэмтэл үүссэнээс шалтгаалан Женев болон Цюрих хотын нисэх буудалд хэдэн арван нислэг хойшлогдож зорчигчид зорьсон газраа хүрч чадахгүйд хүрчээ. Түүнчлэн эдгээр хотууд руу нислэг үйлдэх байсан гадны нислэгүүд чиглэлээ өөрчлөн Лион, Милан, Вена зэрэг өөр хотуудад буухад хүрсэн байна. Ийнхүү Швейцарын агаарын орон зайг хаагдахад хүргэсэн Skyguideсистемд техникийналдааг богино хугацаанд засч янзлан агаарын нислэгүүд эргээд хэвийн горимондоо оржээ.