Үйл явдал

Археологичид уугуул Австраличуудын эрхэлж байсан эртний ферм олжээ. Уг ферм нь Торрес Страйт арал дээр 2145 жилийн өмнө байсан. Судлаачид чулуужсан бичил гадил, чулуун багаж хэрэгсэл болон нүүрс зэргийг хадгалсан хана олсон байна.

Судлаачдын мэдээлснээр энэ олдвор нь Австралийн уугуул иргэд зөвхөн олноороо ан хийдэг хүмүүс байгаагүй гэдгийн нотолгоо юм. Хөдөө аж ахуйн систем нь тухайн үед орон нутгийн амтат төмс, таро , гадил зэрэг өргөн хэрэглээний хоолны дэглэм дээр суурилж байсан байх магадлалтай байгаа юм. Хоол хүнс нь нутгийн уугуул иргэдийн соёлын өвөрмөц байдлын чухал хэсэг гэдгийг энэхүү судалгаа харуулж байна хэмээн судлаач Робэрт Виллиамс мэдээллээ. Эртний газар тариалан эрхэлдэг арга ухааныг одоо ч Австраличууд сайн мэддэггүй. Сүүлийн арван жилд хүмүүс Австралийн  колоничлолын өмнөх хөдөө аж ахуй, инженерийн болон барилга байгууламжийн тухай тодорхой ойлголттой болж байна.