Үйл явдал

Колумбын албаныхан мэдээлснээр АНУ-д хоёр Флорида мужийн иргэн хууль бусаар цайруулах бодисыг шинэ коронавирус болон бусад өвчнийг анагаах эм гэж зарж байгаад үйлдэл дээрээ баривчлагджээ.

Мягмар гарагт Марк Гренон,  Жосеф Гренон нар Санта Марта далайн эргийн хотод өөрсдийн цайруулагч бодисоо АНУ, Колумби, Африкийн үйлчлүүлэгчиддээ хүргэж өгч байхдаа баривчлагдсан байна. Колумбын прокурорын газрын мэдээлснээр цайруулагч блдис хэрэглэсэн долоон хүн нас баржээ. Хэрэг үйлдсэн этгээдийн нэг нь Флоридагийн эрүүл мэндийн салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг сүмийн хамба байсныг эх сурвалж онцолжээ.