Цар тахлын хүнд үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь суурин төлөөлөгчдийн газар чухал үүрэг гүйцэтгэснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон. ДЭМБ ямагт тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархаж байгаагаа хэлсэн юм.
Номхон далайн баруун бүсийн захирал ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөнүүдийг цаг үеэ олсон алхам хэмээн дүгнэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Манай улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүст хамаардаг. Бүсийн захирал Такэши Касэгийн манай улсад хийх айлчлал энэ сарын 12-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.