Үйл явдал

Амны хаалт зүүх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд улс орнууд олон төрлөөр иргэддээ арга хэмжээ аван ажиллаж байна. Магадгүй энэ таны сонссон хамгийн сонирхолтой, бас аймшигтай торгууль, шийтгэлийн нэг байх. Индонези Улсын зарим мужид амны хаалт зүүхээс татгалзсан иргэдийг оршуулгын машинд суулган, хуурамч авсанд хэвтүүлж олны өмнө шийтгэх шийдвэр гаргасан байна.

Зүүн Ява мужийн Пронг Вьет хотын захиргаанаас энэ ажлыг санаачилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Марон захын 50 орчим худалдаачинг ийм байдлаар шийтгэсэн бөгөөд гэнэтийн шалгалтаар тэд маск зүүгээгүй болох нь тогтоогдсон юм. Үүнээс гадна худалдааны эрхийг нэг долоо хоногоор хасах, оршин суух эрхийг гурван сараар хасах, нийтийн газруудыг цэвэрлүүлэх, бохирын хоолойг цэвэрлүүлэх гэх мэт маш олон хатуу арга хэмжээ авч байгаа юм байна.