Үйл явдал

2004 онд болсон Энэтхэгийн далайн цунами Тайланд Улсыг чиглэн ирж байна. Үүнтэй холбоотойгоор Тайландын зургаан арлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, байгалийн ноцтой гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байна. Байгалийн онц ноцтой байдлаас хамгаалах сургалтыг өнөөдөр болон маргааш явуулж байгаа юм.

Үүнээс гадна аюул учрах эрсдэлтэй Краби, Транг, Панг На, Пукет, Ранонг, Сатун арлуудад иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Транг арал дээр гэхэд 300 гаруй сурагч болон оршин суугчдыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулж байна. Түүнчлэн мужуудын засгийн газар, цэргийн болон онцгой байдлын албан хаагчид бэлэн байдалд бэлтгэж эхэллээ.