Үйл явдал

АНУ-д зуны улиралд маш олон хүүхэд нимбэгний шүүс хийн, өөрийн амталгаат худалдааны лангуу ажиллуулдаг. Зарим хүүхэд энэ ажлаас олсон мөнгөө хадгалдаг бол, зарим нь буяны үйлд хувь нэмрээ оруулж байна.

11 настай хүү Картиэр Кэрри өөрийн олсон ашгаа эргүүлээд төрөлх Виржиниа мужийн Камптон дахь иргэддээ зориулахыг хүсчээ. Тэрбээр ганц бие ээжүүдэд хүүхдийн живх, салфетки гэх мэт хэрэгтэй зүйлсийг нь хандивласан байна. Тэрбээр мөнгөнийхөө багахан хэсгийг ч өөртөө хэрэглэхийг хүсээгүй гэдгийг түүний ээж Британни Стьюард хэлжээ.