Үйл явдал

Колумбын нэгэн иргэн цагдаагийн гарт амиа алдсанаас хойш иргэд эсэргүүцэл зарлан, эмх замбараагүй байдал үүсч 150 иргэн хүнд бэртэж, долоон хүн амь насаа алдсан тухай Колумбын Батлан хамгаалахын сайд мэдээлжээ.

46 настай хоёр хүүхдийн аав, хуульч Хавиер Хумбэрто Ордонез цар тахлын үеийн хүн хоорондын зайн дүрэм баримтлаагүй гэх шалтгаанаар Лхагва гарагийн өглөө үүрээр цагдаа нартай маргалдсан байна. Түүний найзууд тухайн үеийн нөхцөл байдлыг дүрсжүүлэн  цахимд байршуулжээ. Бичлэг дээр түүний нуруун дээр цагдаа нар өвдөглөн амьсгалыг нь боосон байжээ. Ордонез

“Гуйя, дахиад битгий л дээ, би амьсгалж чадахгүй байна”

хэмээн орилж байсан байна. Ордонезыг Лхагва гарагийн өглөө цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд гэр бүлийн гишүүд нь түүнийг цагдаа нарын хүчирхийлэлд өртсөн гэж үзжээ. Тэрбээр удалгүй эмнэлэгт нас барсан байна. Тэмцэгчид цагдаагийн газрыг галдан шатаах гэх мэт хүнд хэмжээний эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм.