Үйл явдал

АНУ-ын Висконсин муж улсын тариачин цар тахлын үеэр хоёр сая наранцэцэг тарьжээ. Скотт Томпсон тариаланч гэр бүлийн дөрөв дэхь үе. Энэ жил цар тахлын үеэр тэрбээр нийт хоёр сая наранцэцэг тариалан, бусад муж хотуудаас олон зуун хүн ирж түүний цэцгийн талбайг үзэж сонирхож байна.

Тэрбээр сонирхон ирсэн хүн бүрээс төлбөр авахгүй, зөвхөн нэг машинд байгаа бүх хүмүүс 25 доллар төлөхөд хангалттай. Цэцэгнээс авч ч болно гэдгийг хэлсэн байна. Ирж байгаа жуулчдын ихэнх нь гэрээсээ гарч, хүн багатай, амны хаалтаа аваад бүтэн амьсгалах боломжтой газар хайж ирсэнээ хэлж байгааг Скотт Томпсон онцоллоо. Одооны түүний цэцгийн талбай инстаграмын хандалт өндөртэй зураг авхуулах чухал газрын нэг болж байгаа гэнэ.