Үйл явдал

АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 200 мянгад хүрчээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн хамгийн их нас баралтын тохиолдолтой улс болж байгаа юм.

Энэ тухайд тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп

“Энэ бол үнэхээр ичгүүртэй явдал. Гэхдээ бид яаралтай арга хэмжээ авч сайн ажиллаагүй бол бараг 2.5 сая хүн нас барах байсан. Хятад үнэхээр энэ вирусийг дэлхий даяар тараах хэрэггүй байсан юм”

хэмээн ярьсан байна. Үүнээс гадна

“Энэ цар тахал бол үнэхээр аймшигтай, хэзээ ч тохиож болохгүй зүйл байсан. Гэхдээ Хятад энэ бүхнийг хийсэн гэдгийг хэзээ ч битгий мартаарай”

хэмээжээ.