Blackpink хамтлагийн Жисүү “Картиер” брэндийн олон улсын төлөөлөгч боллоо

Энтертэйнмент

BLACKPINK хамтлагийн Жисүү албан ёсоор “Картиер” брэндийн олон улсын төлөөлөгч боллоо.

Картиер брэндийн дэд ерөнхийлөгч Арнауд Каррез энэ тухай “Panthère-н дүр төрхийг төсөөлж байхдаа би зөнгөөрөө л Жисүүг санасан. Тэр бол өөртөө итгэлтэй, авъяас чадвараар дүүрэн, шинэ үеийн дуу хоолой болж байгаа бүсгүй юм” гэж хэлсэн байна.

Сонирхуулахад BLACKPINK хамтлагийн бүх гишүүн тансаг үнэт эдлэлийн брэндүүдийн төлөөлөгч гэдгээрээ алдартай. Розе 'Tiffany & Co.'-г, Лиза 'BVLGARI'-г, Женни 'Chanel Jewelry'-г төлөөлж байна.