Үйл явдал

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальны Берлиний Чарите эмнэлгээс гарлаа. Эмнэлгийн удирдагууд түүний бие хүнд үеэ давж сайжирсан гэдгийг мэдэгджээ. Тэрбээр бие нь сайжирсан тухай зурагаа өөрийн цахим хуудаснаа хуваалцаж, эмч нар түүний төлөө бүхний дайчилж байгаад нь баярласнаа илэрхийлж байсан.

8-р сарын 20-нд Алексей Навальны Сибирээс Москва хүрэх нислэгийн үеэр бие нь гэнэт муудаж Омск хотод эмчлүүлж байгаад гэр бүлийнхнийх нь хүсэлтээр Герман руу шилжүүлсэн. Тэрбээр нийт 24 өдөр эмчилгээ хийлгэлээ. Түүнийг новичок хэмээх мэдрэлд нөлөөлөх бодисоор хордуулсан хэргийн шалтгааныг хүний эрхийн байгууллага болон Германы эрх баригчид ОХУ-ын улс төрийнхнөөс нэхэж байгаа. Гэхдээ ОХУ-ын зүгээс энэ таамгийг эсэргүүцсээр байгаа юм.