Үйл явдал

Манай урд хөрш Хятад улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс вакцины туршилтууд амжилттай явагдаж байгааг мэдээлж байна.

Саяхан болсон вакцинтай холбоотой хэвлэлийн хурлын үеэр Хятадын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий шинжээч Зэнг Гуанг мэдэгдэхдээ

“вакцины туршилтад хамрагдаж байгаа сайн дурын иргэдийн биеийн цусанд их хэмжээний эсрэг биет үүсч байгаагаас гадна сөрөг нөлөө үзүүлэхгүй, нааштай хариу дуулгахаар байна”

гэжээ. Нарийвчлан хэлвэл, хамгийн анхны клиникийн туршилтад орсон хүмүүсийн бие дэхь эсрэг биет одоо ч идэвхтэй байгаа гэсэн байна. Энэ нь вакцин урт хугацаанд вирусээс хамгаалах боломжтойг харуулж байгаа юм. Гэхдээ яг аль төслийн талаар ярьж байгааг хэлээгүй байна. Үндэсний анагаахын бүтээгдэхүүний захиргааны эмийн бүртгэлийн товчооны ахлах Ян Шенг, Хятад улс таван төрлийн вакциныг халдвартай тэмцэхээр гарган авч байгааг хэллээ. Үүнээс гадна вакцины 11 өөр нэр дэвшигч байгууллагууд туршилтын янз бүрийн шатандаа явж байгаа гэж мэдээлжээ.