Үйл явдал

Их Британи улсад ковид-19-ийн халдвар авсан болон халдвартай иргэнтэй ойр байсан хүнд тусгаарлалтад орох шаардлага тавьж байгаа юм. Харин тусгаарлалтыг эсэргүүцсэн болон зөрчсөн иргэнийг нэг мянгаас 10 мянган еврогоор торгох хууль өнөөдрөөс буюу 2020.09.28-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Британин Засгийн газрын хийсэн тандалтаар шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн ердөө 18 хувь нь тусгаарлагдсан байснаар ийм шийдвэр гаргажээ. Засгийн газраас цагдаагийн алба хаагчдыг энэ ажилд анхаарал тавин, иргэд олноор цугласан болон эрсдэлтэй бүсүүдэд ажиллахыг тушаал болгосон байна. Үүнээс гадна өвлийн туршид тэргүүн эгнээнд ажиллаж байгаа иргэдийн халдвараас хамгаалах хэрэглэлийг хангаж ажиллана гэдгээ Их Британийн засгийн газар мэдэгдсэн байна. Европын орнууд болон Их Британид халдварын хоёр дахь давлагаа эхлээд байгаа. Энэ нь халдварын эхэн үеэс ч эрсдэл өндөр байх магадлалтайг холбогдох албаныхан анхааруулжээ.