Монгол Улсын эрэн хайх, аврах баг гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна

Нийгэм

БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг гуравдахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна. Эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 10-нд нурангид дарагдсан хоёр иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар нар аврах багийн бааз, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Эмнэлгийн бүлэг хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 86 хүнд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ. Эдгээрээс ясны хугаралтай 31 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 15 хүнд өвчин намдаах, 5 хүнд шингэн сэлбэх эмчилгээ хийж, 4 мэс ажилбар хийсэн байна.