Үйл явдал

Испани улсад ч бас коронавирусний дэгдэлт эрчимжиж байна. Үүнтэй холбоотойгоор үндэсний хэмжээнд шөнийн цагаар хэрэгжих хөл хорио тогтоожээ. Испанийн ерөнхий сайд Педро Санчез шөнийн 23:00 цагаас үүрийн 6:00 цаг хүртэл үндэсний хэмжээнд хөл хорио хэрэгжих тухай мэдээллээ.

Энэ дүрэм журам өнгөрсөн ням гарагийн шөнөөс эхлэн хэрэгжиж байна. Ингэснээр дотоодын хот хоорондын жуулчлал, хөл хөдөлгөөн ч бас хориотой болжээ. Засгийн газраас энэ шийдвэрийн хэр удаан хугацаанд хэрэгжихийг хэлэлцэх юм байна. 15 хоногоос 6 сар хүртэл хугацаатайгаар хэрэгжүүлж магадгүй байгаа юм. Испани улс нь өнгөрсөн 2-р сард дэлхийн хамгийн их халдвар бүртгэгдсэн улс болж, өндөржүүлсэн хөл хорио тогтоон нөхцөл байдал сайжирч эхэлсэн ч, одоо халдварын хоёр дахь давлагаатай нүүр тулж байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад Испанид бүртгэгдсэн халдварын тохиолдол нэг сая 100 мянга болж, хоёр мянга гаруй өвтөн хүнд нөхцөл байдалтай байна. Европын орнуудад ерөнхийдөө дэгдэлт эрчимтэй байгаа. Францад гэхэд нэг өдөрт бүртгэгдэх шинж тохиолдол 45 мянгаас буухгүй байгаа юм.  Францад одоогоор бас л нэг сая гаруй тохиолдол бүртгэгдсэний 993 мянга нь идэвхтэй халдвартай байна. Харин нас барсан тохиолдол 34 мянга хүрчээ.