Entertainment

Мөрдөгч 007 буюу Жеймс Бондын тухай цуврал киноны шинэ анги болох “Үхэх цаг болоогүй” киноны албан ёсны трейлер гарчээ. Жеймс Бондын тухай цувралын 25 дахь анги ирэх 2020 оны 4-р сард дэлгэцнээ гарах юм байна. Бондын дүрд Английн жүжигчин Дэниел Крэйг тогложээ. 

 Жүжигчин Дэниел Крэйгийн хувьд тэрээр сүүлийн удаа Жеймс Бондын дүрийг бүтээж байгаа гэнэ. Нийтдээ тэрээр Бондын 5 цувралд гол дүрийг нь бүтээсэн юм. Мөн киноны шинэ ангид Оскарын шагналт жүжигчин Рами Малек тоглон, хорон санаат Сафины дүрийг бүтээжээ. Түүнчлэн Жеймс Бондын тухай шинэ кинонд жүжигчин Рэйф Файнс, Леа Сейду, Наоми Харрис, Рори Киннир, Ана де Армас, Бен Уишоу зэрэг жүжигчид тоглосон байна.

Киноны найруулагчаар Кэри Дзёзи Фукунага ажиллажээ. Америкийн кино найруулагч Бондын тухай сүүлийн 3 цуврал дээр ажиллан, улмар төслөөс гарсан Английн найруулагч Дэнни Бойлыг залгамжлан ажилласан байна.