Энтертэйнмент

Энэ сарын 25-наас ирэх сарын 11 хүртэл 58 дахь удаагийн Нью-Йорк фильм фестиваль цахим хэлбэрээр явагдана. Энэ фестивалиар кино урлагийн шилдгүүдийг тодруулж, тухайн салбарын ололт амжилтыг тодорхойлдог. Нью-Йорк таймс сэтгүүлээс энэ жилийн фестивальд оролцох, заавал үзэх хэрэгтэй 10 киног нэрлэсэн байна.

1.       ‘Lovers Rock’

Стив Маквинийн найруулсан энэхүү кино нь дайнын хүнд үед Их Британид амьдарч байсан баруун Энэтхэгийн цагаачдын тухай өгүүлнэ.  

2.       ‘The Monopoly of Violence’

Практик ба онолын хооронд өрнөсөн Дэвид Дюфресний баримтат кино нь 2018 онд Францад эдийн засгийн шударга бус байдлаас болж дэгдсэн диалектик дүр төрхийг харуулсан.

3.       ‘Gunda’

Норвеги улсад зураг авалтаа хийсэн Оросын найруулагч Виктор Косаклвскийн бүтээл. Фермийн амьтдыг төлөөлүүлэн амьдралын утга учир болон бидний өдөр тутамдаа анзаардаггүй үнэ цэнийг сануулах кино.

4.       ‘MLK/FBI’

Олон жилийн өмнө болж өнгөрсөн хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа Холбооны мөрдөх товчооны тухай өгүүлнэ.

5.       ‘City Hall’

Массачусетс мужийн Бостон хотын засгийн газрыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, шударга ёс, орон сууц, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болон бусад зүйлсийн талаар энэ кинонд тусгасан.

6.       ‘Nomadland’

Их хямралд ороод бүх зүйлээ алдсаны дараа Америкийн баруун хэсгээр аялах гэж яваа жар гаруй насны эмэгтэйн тухай өгүүлнэ.

7.       ‘The Disciple’

Шарад Нерулкар Энэтхэгийн сонгодог хөгжимчин болоход бүх амьдралаа зориулж, хуучин мастерууд, түүний багш, аавынхаа уламжлал, сахилга батыг хичээнгүйлэн дагаж мөрддөг. Гэвч Шарад он жилүүд өнгөрөх тусам түүний зорьж буй гайхамшигт амжилтанд хүрэх үнэхээр боломжтой юу гэдэгт эргэлзэж эхлэнэ.

8.       ‘Swimming Out Till the Sea Turns Blue’

50,60,70-аад оны гурван Хятад зохиолч өөрсдийн дурсамжаа хүүрнэн бүтээсэн кино.

9.       ‘The Woman Who Ran’

Өмнөд Солонгосын найруулагч Хонг Санг Сүгийн бүтээл.

10.   ‘David Byrne’s American Utopia’

Talking Heads хамтлагийн өмнөх ахлагч Спайк Ли, 2019 оны Broadway-ийн гайхалтай, цаг үеэ олсон тоглолтыг түүний саяхны цомог болон ижил нэртэй аялан тоглолтоос сэдэвлэн баримтжуулжээ.