Технологи

Хятад улс дэлхийн тойрог замд сансрын гурван хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Сансрын хиймэл дагуулуудыг пуужин зөөгч “Чанжен-4B” хөлгийн тусламжтайгаар Хятадын Шаньси мужийн нутагт байрлах Тайюань дахь сансрын нислэгийн төвөөс ням гарагт хөөргөсөн байна.

 Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар “Чанжен-4B” хөлөг амжилттай хөөрч, сансрын хиймэл дагуулууд заагдсан өндөрт гарчээ. “Чанжен-4B” пуужин зөөгч хөлгөөр Gaofen-7 байршил тогтоогч, заагч сансрын хиймэл дагуул, Судан улсын захиалгаар энэ улсын эрдэм шинжилгээ-судалгааны хиймэл дагуулыг, мөн “Тяньи-15” сансрын аппаратыг дэлхийн тойрог замд амжилттай гаргасан байна. Gaofen-7 байршил заагч хиймэл дагуулыг дэлхийн газрын зургийг сансраас авч, цаашлаад статистикийн ажиглалт болоод барилгын салбарт түлхүү ашиглахаар зорьж байгаа юм.