Технологи

Хятад улс дэлхийн тойрог замд холбоо харилцааны сансрын хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Хятадын төв телевизийн мэдээлж байгаагаар энэ удаад хөөргөсөн сансрын хиймэл дагуул нь холбоо харилцааны 5G системийг дэмжих боломжтой аппарат юм. 

Сансрын хиймэл дагуулыг Хятадын баруун хойд хэсэгт байрлах Цзюцюанийн сансрын нислэгийн төвөөс хөөргөжээ. Сансрын аппаратыг пуужин зөөгч Куайжоу-1А хөлгөөр дэлхийн тойрог замын нам өндөрт гаргасан байна. Сансрын хиймэл дагуулыг Холбоо харилцааны GalaxySpace компанийн захиалгаар сансрын уудамд хөөргөжээ. Энэ компани Хятадын нутаг дэвсгэрт сансрын хиймэл дагуулын утасгүй сүлжээ буюу 5G системийг нэвтрүүлэн, интернэтийн шинэ стандартыг мөрдөж эхлэх гэж байгаа юм. Цзюцюанийн сансрын төвөөс хөөргөсөн аппарат нь энэ төрлийн анхны хиймэл дагуул болжээ.