Технологи

Microsoft компаний үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утас “Surface Duo” ирэх есдүгээр сарын 10-нд худалдаанд гарна. “Surface Duo” загварын гар утас 1399 доллараар худалдаалагдах юм байна.

Өндөр үнэтэй худалдаалагдаж байгаагийн шалтгаан нь хэрэглэгчиддээ илүү олон боломж олгодогт оршино. Нэгдүгээрт энэхүү гар утас 5.6 инчийн хоёр дэлгэцтэй бөгөөд таблет эсвэл гар утас хэлбэрээр ашиглах боломжтой.“Surface Duo” загварын гар утас 4К нягтаршилтай бичлэг хийх боломжтой нэг камертай юм байна. Хоёр талаараа ажилладаг нугастай болохоор ном шиг хаагдаж, нээгддэг хоёр талтай гар утас юм. Хоёрдугаарт“Surface Duo” загварын гар утсанд  MicrosoftOffice, Windows зэрэг программуудыг суулгаж өгсөн байна. Ингэснээр хүмүүст хэрэглэхэд илүү хялбар болгож, дүрсээ харж ярих боломжтой болохоор гар утсаараа ажлаа амжуулахад илүү хялбар болж байна.