Технологи

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй техник технологийн “Apple” компани энэ сарын 16-нд шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ танилцуулагыг хийхээр боллоо. Дэлхийн өнцөг булан бүрээс энэ жил “Apple” компани ямар шинэ зүйлсийг танилцуулах бол гэдэгт хүлээлт тавьж байдаг.

Манай цагаар 9-р сарын 16-нд шөнийн нэг цаг орчимд тус компанийн цахим хуудсуудаар дамжуулан танилцуулгын үйл ажиллагаа шууд явагдана. Үүний дараа 10-р сард тус компани нэг үйл ажиллагаа хийн энэ жилийн танилцуулга дуусах юм. Энэ сард болох үйл ажиллагаан дээр шинэ 5G үйлчилгээг нэвтрүүлсэн iPhone12 утасны төрлүүд болон MacOS, iOS-ийн шинэчилсэн хувилбаруудыг танилцуулна. Үүнээс гадна өөр олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа гэдэгт үнэнч хэрэглэгчид нь итгэлтэй байна.