Технологи

Японы Ёкохама мужид анимын дүрээс сэдэвлэн бүтээсэн аврага том роботыг туршиж байна. 1970 онд хандалт өндөр байсан хүмүүсийн сайн мэдэх Mobile Suit Gundam сериалаас сэдэвлэсэн роботын алхаж, өвдөг сөглөн дохио зангаа хийж байгаа дүрс бичлэг даваа гаригт Твиттерээр цацагджээ.

Тус роботыг бүтээх ажлыг 2014 оноос эхлүүлсэн байна. 60 фит буюу ойролцоогоор 19 метр өндөр, 24 тонн жинтэй. Зохион бүтээсэн Gundam Factory Yokohama компанийн мэдээлж буйгаар 200 гаруй ган ба карбон файбераар бэхжүүлсэн хуванцар хольцоор хийсэн байна. 10-р сараас тус байгууллагын гадна роботыг байрлуулан нийтэд ил болгоно. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор түр хугацаанд хүмүүсийг ойроос үзүүлэхгүй юм. Тус  компанийн зүгээс тухайн сериалтай холбоотой үзэсгэлэнг ирэх жилээс фенүүдэд нь зориулан нээнэ гэдгээ мэдэгдэн, цар тахлын улмаас ойроос үзүүлэх боломжгүй байгаад уучлал хүсчээ.