Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс нь 3 сая гаруй хүн амтай хэдий ч ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 4,2 саяд хүрчээ. Эдгээрээс тал хувь нь буюу бараг 2 сая нь Facebook аккаунттай дугаар байдаг байна.

Тэгвэл үүрэн телефон, ухаалаг гар утсаа ашиглан интернэтэд нэвтэрч байдаг нийт хэрэглэгчийн Facebook дахь хаягны 40% нь хуурамч, эсвэл давхардсан хаягийн бүртгэлтэй байдгийг тогтоожээ. Ийнхүү хүн ам нь цахим орчинд идэвхтэй нэвтэрч, бараг хүн бүр ухаалаг гар утсаараа дамжин Facebook бусад цахим хуудсанд хаягтай байгаа нь фейк мэдээлэл буюу худал ташаа мэдээлэл дэлгэрэх үндсийг тавьж байгаа юм.

2019 онд Facebook компани “ногоон кабель” гэж нэрлэгдсэн холбоо харилцааны салбарыг Facebook аккаунттай холбосон үйл ажиллагааны хяналтын систем нэвтрүүлжээ. Тэгвэл Facebook компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бүсийн тэргүүн Жорж Чены мэдээлж байгаагаар Монголд цахим орчны хэрэглээ ихсэх тусам олон нийтийн интернэт талбар дахь хуурамч мэдээ мэдээллийн хувь хэмжээ тогтмол өсч байгааг тэмдэглэжээ.

Өнгөрсөн оны 10-р сард Монгол улсын гадаад хэргийн сайд Цогтбаатар Америкийн Калифорни мужийн Менло Паркад байрлах Facebook компанийн төв офиссоор зочлон, Монгол дахь олон нийтийн цахим сүлжээ, тоон системийн харилцааг хянах, хөгжүүлэхэд хамтарч ажиллах санал тавьж байжээ.