Монголын тухай дэлхий дахинаа

Беларусийн ХАА-н сайд Анатолий Хотько болон Монгол улсын Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Жамбалцэрэнгийн Төмөр-Уяа нар Монгол улсад сүү боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Монгол улсын Засгийн газраас 600 үнээтэй ферм байгуулж, хоногт 100 тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тэгвэл энэхүү төслийг Беларусийн талтай хамтран хэрэгжүүлэхээр болж, “Белстройцентр” компани гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ.

Түүнчлэн төслийн техникийн асуудлыг шийдвэрлэхээр хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт хоёр улсын Хүнс, ХАА-н яамны албаны төлөөлөгчид, мөн гүйцэтгэгч компаниудын төлөөлөл багтаж байгаа юм.

Эх сурвалж: http://doingbusiness.by