Монголын тухай дэлхий дахинаа

Японы Aono Freshmeat  компани Монгол улсад мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр өөрийн бизнесээ хөгжүүлж байна. Японы дунд болон жижиг бизнес эрхлэгчид дотоодын зах зээлээс гадна ийнхүү гадаад зах зээлд үйл ажиллагаагаа тэлж, Монгол улсад мах боловсруулах үйлдвэр, тоног төхөөрөмж нийлүүлэн амжилттай ажиллаж байна.

Aono Freshmeat компани нь Японы алдарт Фужи уулын бүсэд, Сизуока мужид байрладаг юм. Гэвч үйл ажиллагаагаа зөвхөн дотооддоо явуулахаас гадна гадаад зах зээлийг судлан, Монгол улсад үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Ингэхдээ уул уурхайн хүнд техник, машин механизмын түрээс, мөн ХАА-н салбарт хүнс, ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа юм.

Aono компани түүнчлэн 2020 оноос эхлэн Уул уурхайн салбарын 5 цахилгаан экскаватор лизингээр ашиглуулах, түрээслүүлэх үйлчилгээ эрхлэхээр төлөвлөж байгаагаас гадна Монгол улсад алтны уурхайн олборлолт явуулах юм.

2019 оны зун Aono Group нь ХАА-н салбарт хөл тавьж, улаан буудай, рапс тариалж, навчит ургамал тарьж, сүүний үйлдвэрлэл эрхэлжээ.

Aono Group нь Монгол улсад 5 охин компани байгуулж, 300 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ өөрийн эзэмшлийн 8 сая кв/м талбайд улаан буудай, рапс тариалж, 3 мянган хоньтой МАА-н фермтэй болжээ. 

Эх сурвалж:  https://asia.nikkei.com