Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсад НҮБ-ын санаачлагаар малын гаралтай ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хянах төсөл нэвтэрчээ. Энэ талаар block-chain24 интернэт портал мэдээлж байна.

Шинээр нэвтрүүлж байгаа технологийн тусламжтайгаар Монгол улсын гурван бүсэд малын гаралтай түүхий эд үйлдвэрлэгчдийг сонгож, улмаар тэдний үйл ажиллагаа, бүтээгдэхүүний бэлтгэл, нийлүүлэлтийг хянах юм.

Төслийг Канадын Convergence.tech компани Ethereum технологи дээр тулгуурлан хэрэгжүүлнэ.

Монгол улс нь дэлхийд сайн чанарын ноолуур бэлтгэн нийлүүлэгч томоохон экспортлогч улс орон юм. Блокчейныг ашигласнаар ноос ноолуурын арилжаа наймааг хянаж, бүтээгдэхүүний чанар стандартыг хангаж, хүн амын ашиг орлогыг нэмэгдүүлэх, дам наймаанаас татгалзах боломжтой юм.

Эх сурвалж: http://www.riamoda.ru