Х.НЯМБААТАР: “Рио тинто” компани одоо байгаа өрийн 70%-ийг тэглэе гэсэн ч бид хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах санал тавьж байгаа 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” компанийн зүгээс өчигдөр дараах 4 саналыг Монгол Улсын Засгийн газарт тавьсан. 

Нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг санхүүгийн тооцоолол гарсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын анх 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий 34 хувийн өрийн бичиг хийгдсэн.

Энэ өрийн бичиг 2009 оноос өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд хүү, нийлмэл хүү бодогдоод өнөөдөр 2.3 тэрбум ам.долларын өр үүсгээд явж байгаа.

Цаашдаа 2051 он гэхэд хүү, нийлмэл хүүтэйгээ Монголын ард түмэн 22 тэрбум төгрөгийн өртэй үлдэнэ гэсэн мэдээлэл хэвлэлээр олон явсан. Тэгвэл Рио Тинто өнөөдрийн ханшаар байгаа 2.3 тэрбум ам.долларынхаа өрийн 70 хувийг тэглэе. Үндсэндээ 1.6 тэрбум ам.долларыг тэглэе. Ингэснээр ашиг, ногдол ашиг, ААНОАТ, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн санал тавьсан.

Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын хүнд үед эдийн засгийн сайнгүй үр дагаврыг үзэх гэж байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалт цаг хугацаандаа ашиглалтад орсон бол авах ёстой татвар орлого гээд олон зүйлээрээ хохирч байна гэсэн захидал ирүүлж байсан. Үүнийгээ бататгаж 1 их наяд төгрөг буюу 300 сая орчим ам.долларын инипит өгье гэдэг саналыг өглөө.

Энэ мөнгөө гурван жил дараалан шилжүүлэх бөгөөд ямар нэг ногдол, татварт хамаарахгүй гэдгийг хэлж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Хэтрэлттэй энэхүү зардалдаа хүлцэл өчөөд менежментийн төлбөр авахгүй гэсэн.

Гуравдугаарт, 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор баталгааны шимтгэл буюу 1.9 хувийг авахгүй, зогсоох санал ирүүллээ.

Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулах. Ингэснээр Оюутолгойн бүтээн байгуулалт  илүү урагшаа явна гэсэн. Ингээд эцэст нь зардлынхаа хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын цаашид үргэлжлүүлэх зардлаа авах боломжийг Монгол Улсын Засгийн газар бүрдүүлж өгөхийг хүссэн. Ингэж байж далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, ирэх онд олборлолтын ажлаа эхлүүлэх   санал тавьсан” гэв.