Италийн “Алиталия” агаарын тээврийн компанийн ажилтнууд эсэргүүцлийн жагсаал хийжээ

Үйл явдал

Италийн Алиталия агаарын тээврийн компанийн ажилтнууд Ром хотноо эсэргүүцлийн жагсал хийжээ.Тэд улсаас тэтгэмж авсан ч үйл ажиллагаагаа сэргээж чадалгүй дампуурлаа зарласан Алиталия компанийн удирдлагын багийг эсэргүүцэн жагссан байна. 

Италийн Алиталия агаарын тээврийн компанийн удирдлагын шинэ баг орон тооны цомхотгол хийхээр болж, нийт ажилтан албан хаагчдаасаа ердөө 2,800 хүнтэй хөдөлмөрийн гэрээгээ сунгаж, бусад ажилтнуудаа халахаар болжээ. Алиталия компанийн ажилтнуудын эрхийг хамгаалах үйлдвэрчний холбооныхон Италийн засгийн газарт хандан компанийх нь хүний нөөцийн бодлогод уян хатан хандаж, ажилтнуудыг нөөц ажлын байран дээр бүртгэлтэй хэвээр үлдээхийг хүссэн ч сайд дарга нар энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй байна. Энэ байдлаас шалтгаалан 7,500 гаруй хүн ажилгүй хоцрох болоод байгаа юм.