Халуун хайлмаг, үнс нурам замдаа тааралдсан бүхнийг сүйтгэж байна

Үйл явдал

Испанийн Пальма арал дээр сэрж оргилж эхэлсэн Кумбре-Вьеха галт уулаас урсч байгаа халуун хайлмаг, үнс нурам тэнгисийн эрэг лүү ойртсоор байна. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар галт уулаас урсах халуун лав, хайлмаг хурдаа сааруулж, анх цагт 700 метрийн хурдтай урсч байсан бол 120 болж буураад байгаа юм. 

Пальма арал дээр нүүрлэсэн гамшигт үзэгдлийн улмаас Тодоке нэртэй жижиг хот галт уулын хайлмаг, үнс нурманд цацагджээ.

Испанийн эрх баригчид гамшигт үзэгдлээс сэргийлэн хотын иргэдийг аюулгүй газарт урьдчилан нүүлгэн шилжүүлсэн юм. Тиймээс халуун хайлмаг, үнс нурам хэрхэн замдаа тааралдсан бүхнийг сүйтгэж байгааг ажиглаад суух л үлджээ.

Кумбре-Вьеха галт уул замдаа таарсан бүхнээ сүйтгэн, өнөөдрийн байдлаар 180 гаруй барилга байшинг сүйтгээд байна. Гамшгийн бүсээс 6 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Канарын арлуудын эрх баригчдын мэдээлж байгаагаар галт уулын дэлбэрэлтийн улмаас Пальма арал дээр 400 сая еврогийн хор хохирол учраад байна.