Хятадын цэргийн онгоцнууд Тайванийн агаарын хилд нэвтэрчээ

Үйл явдал

Хятад улс Тайванийн эрэг, агаарын орон зайд нэвтрэн, цэргийн онгоцнуудаа хөөргөжээ. Хятадын 56 цэргийн онгоц, тэр дундаа сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд Тайванийн агаарын хилд нэвтэрсэн байна. 

Хятадын тал ийнхүү агаарын орон зайд нь нэвтэрсний хариуд Тайванийн тал мөн агаарын хүчнээ хөөргөсөн байна. Хятадын талаас сүүлийн 4 өдөр дараалан, улс тунхагласан баярын өдөрт зориулан өргөн хүрээний агаарын нислэг үйлдсээр байгаа юм.

Тайвань улс Хятадын энэхүү түрэмгийллийг тэвчихгүй гэдгээ мэдэгдэн албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэгвэл Хятад улс Тайванийг өөрийн газар нутгаа гэж тооцон, Тайваний автономит эрх, тусгаар байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.