Сербийн нийслэл Белград хотын дэргэд байрлах зэвсгийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ

Үйл явдал

Сербийн нийслэл Белград хотын дэргэд байрлах зэвсгийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ. Зэвсгийн үйлдвэр Белград хотоос өмнөд хэсэгт 15 км зайтай байрладаг байна. 

Зэвсгийн үйлдвэрт ар араасаа хүчтэй дэлбэрэлт болж, улмаар үйлдвэрийн хоёр ажилчин амиа алджээ. Түүнчлэн золгүй явдлын улмаас 16 хүн шархдаж, тэднийг Белградын эмнэлэгт янз бүрийн гэмтэл түлэгдэлттэйгээр хүргэсэн байна.

Эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар 14 цагийн алдад үйлдвэрийн агуулахад болжээ. Агуулахад энэ үеэр 100-аад хүн ажиллаж байсан, мөн агуулахад бараг 500-аад пуужин байжээ. Дэлбэрэлт маш хүчтэй байсан учраас нийслэл Белград хотод дуу чимээ нь сонсогдож байжээ.

Дэлбэрэлт болсон зэвсгийн агуулах руу гал сөнөөх 10-аад машин, мөн аврагчдын баг илгээсэн байна. Цагдаа хүчнийхэн үйлдвэрийн барилгыг тойруулан хаалт босгожээ. Зэвсгийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.