Гүнж Хайягийн салалт Британийн түүхэн дэх хамгийн үнэтэй салалт болжээ

Үйл явдал

Арабын Нэгдсэн Эмиратын бүрэлдэхүүн дэх Дубайн эмиратын шейх Мохаммед ибн Рашид аль Мактумын эхнэр, гүнж Хайя бин аль Хуссейн Лондонгийн дээд шүүхээр орж, гэрлэлтээ албан ёсоор цуцлуулжээ.

Энэ салалт Британийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэр бүлийн салалт болжээ. Учир нь нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулахдаа гүнж Хайя Дубайн эмирээс 730 сая долларын хөрөнгө авч салахаар болсон юм.