АНУ-ын Орегон мужид цас орж хүйтэрчээ

Үйл явдал

Канадад цаг агаар цочир хүйтэрсэн нь Америкийн хойд нутаг, Вашингтон мужийн баруун өмнөд хэсэгт мөн хүйтний эрч чангарахад нөлөөлжээ. 

Вашингтон мужийн Орегон хотын баруун хэсэгт их хэмжээний цас орж хүйтрэн, хаа сайгүй цасан цагаан өнгөнд хучигджээ. 

Орегоны нутаг дэвсгэр бүхэлдээ цасанд дарагдсан байна. Нутгийн иргэд цаг агаар хүйтрэн их хэмжээний цас орсон хэдий ч байгалийн энэ үзэгдлийг зул сарын гэнэтийн бэлэг гэж үзэн баярлан хөөрцөглөж байна. Орегонд ирэх долоо хоногийг хүртэл цас үргэлжлэн орж, хүйтний эрч хадгалагдах бололтой. Номхон далайн баруун хойд хэсгийн нутгаар агаарын хүйтэн фронт шилжин ирж, улмаар их хэмжээний цас орсон байна.

Орегоны ойн бүс цасанд дарагдан, хаа сайгүй цасан цагаан өнгөнд хувирчээ. Орегонд их орсон цас, гэнэтийн цочир хүйтрэлийн улмаас ирэх 2022 оны 1-р сарын 3-ныг хүртэл онцгой байдал зарласан байна.