Шинэ Дели хотод хэт хүйтэрч, агаарын температур найман градус хүрлээ

Үйл явдал

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо цаг агаар эрс хүйтэрч, температур урьд өмнө байгаагүй доод хэмжээнд хүрчээ.

Тухайлбал өчигдөр тус хотод өдөртөө 8.5 градус хүрсэн нь энгийн үетэй харьцуулахад хэт хүйтэнд тооцогдож байна. Шинэ Дели хотод 1-р сар орчимд өдөртөө дунджаар 20 градус байдаг. Даваа гарагт 16 градус орчим байсан нь мөн л хүйтэнд тооцогдож байна. 

Үүнээс гадна агаарын чанарын индекс маш муу буюу 339 байгаа талаар Агаарын бохирдлын хяналтын төвөөс мэдээлжээ. Үүнийг цаг агаар хүйтэрч иргэд ихээр гал түлж байгаатай холбон  тайлбарласан байна.