Испанид их хэмжээний хууль бус хар тамхи илрүүлэн хураажээ 

Үйл явдал

Испанид их хэмжээний хууль бус хар тамхи илрүүлжээ. Испанийн цагдаа нар Испани Мароккогийн хооронд зорчиж байсан далбаат хөлөг дээрээс хууль бус ачааг илрүүлсэн байна. 

Далбаат хөлөг онгоцон дээрээс хууль сахиулагчид нийтдээ 172 кг гашиш илрүүлэн хураажээ. Хар тамхины төрөл болох их хэмжээний гашишийг хөлөг дээр хууль бусаар тээвэрлэж явсан байна. Хууль бус барааг Испанийн боомтод буулгахын тулд далбаат хөлөг техникийн асуудалтай тулгарсан мэт хуурамч шалтаг тоочин эрэгт ойртжээ. Гашиш нь Мароккод зөвшөөрөгдсөн байдаг ч Европт бол хориотой хар тамхины төрөлд багтдаг байна.