Мьянмарын эрх баригчид 800-аад хүнийг шоронгоос суллалаа

Үйл явдал

Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсын төрийн эрхэнд гарсан цэргийнхэн улс орондоо болсон төрийн эргэлтийн дараа баривчлагдсан 800-аад хүнийг суллах шийдвэр гаргажээ.

Мьянмарын эрх баригчдын энэхүү шийдвэрийн дараа Янгон дахь Инсеин шоронгийн гадна маш олон хүн цуглаж, өршөөлд хамрагдан суллагдах ойр дотныхоо хүмүүсийг угтаж авахаар хүлээж байна. 

Мьянмарт жилийн өмнө болсон төрийн эргэлт, бослого тэмцлийн дараагаар цэргийнхэний гарт 9 мянга гаруй иргэн улс төрийн шалтгаанаар орон шоронд орсон юм. Тэгвэл эдгээр хүмүүсээс эхний 800 хүнийг өршөөлд хамруулан суллахаар шийдвэрлэжээ. Жилийн өмнө Мьянмарын цэргийнхэн төр засгийн эрх мэдлээ иргэний засгийн газраас булаан авч, улс орондоо 6 сарын хугацаатай онцгой байдал тогтоосон юм. Тэд цэргийнхнийг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлсэн, оролцсон хүмүүсийг хоморголон баривчилж хорьжээ. Тэгвэл дээрх явдалтай зэрэгцээд Мьянмар улс Британийн колоничлолоос чөлөөлөгдсөний ойг угтан нийслэл Нейпьидо хотод цэргийн сүрт жагсаал зохион байгуулжээ.