Киев хот орчим долоон пуужин харагдсан талаар тус улсын сэтгүүлч Любовь Величко мэдээллээ

Үйл явдал

Киев хот орчим долоон пуужин харагдсан талаар тус улсын сэтгүүлч Любовь Величко мэдээллээ.

Тэрээр нийслэл хотоос холгүй амьдардаг бөгөөд үүрийн таван цагт энд тэнд гал гарсан байдалтай, хүмүүс сандчин гүйж байсан гэж мэдээлжээ.

Дэлбэрэлт болсны улмаас хоёр иргэн амиа алдсан байна. Аюултай нөхцөл үүссэн учраас хотыг яаралтай орхиж байгаагаа тэрээр мэдэгдэлдээ дурдлаа.