Оросын дайралтын эхний өдөр 137 хүн амь үрэгджээ

Үйл явдал

Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор дайралтын эхний өдөр 137 хүн амиа үрэгдсэн талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.

Мөн 100,000 хүн нийслэл Киев хотоос гарч чадсан байна. Үүнээс гадна Оросын талаас Чернобилийн хэсгийг хяналтандаа аваад байгаагаа зарлажээ.

НҮБ, АНУ болон түүний холбоотон улсууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэрүүд гаргаж байна.