Украин: Орос Улстай хийсэн хэлэлцээрээр хүмүүнлэгийн коридор байгуулахыг зөвшилцлөө

Үйл явдал

Украин: Орос Улстай хийсэн хэлэлцээрээр хүмүүнлэгийн коридор байгуулах дээр зөвшилцлөө.

3-р сарын 3-ны Пүрэв гарагт уулзалтад оролцсон Украины талын төлөөлөгчийн хэлж байгаагаар, гал зогсоох хоёр дахь хэлэлцээрээр Киев хүссэн үр дүндээ хүрч чадаагүй ч талууд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор бий болгох дээр зөвшилцөлд хүрсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк хоёр талууд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжтой болгохын тулд түр зуур хэрхэн гал зогсоох талаар хэлэлцжээ.

Энэ нь 7 хоногийн өмнө Оросооос Украин руу цэргийн үйл ажиллагаа эхлүүлснээс хойшхи хэлэлцээрт хүрсэн анхны тохиолдол юм.