Украин: Ээжүүд бөмбөгдөлтөөс зугтаж, эмнэлгийн хонгилд төрж байна

Үйл явдал

Украин Улсын хотуудыг Оросын цэргүүд эзлэн авч, хаа сайгүй бөмбөгдөлт болж байна.

Хэзээ хаанаас халдлага дайралт ирэхийг мэдэхгүй иргэд аль чадахаараа нуугдан хорогдож байгаа юм. Яг энэ хүнд цаг үед жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлгийн хонгилд төрж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.

Хангалттай эмнэлгийн хэрэгсэл байхгүйгээс гадна бөмбөгдөлтөнд өртөхгүйн тулд эмнэлгийн хонгилд төрж, төрөөд нэг цаг ч орон дээрээ хэвтэж чадалгүй өөр аюулгүй хэсэг рүү зугтсан талаар гэрчүүд хэлжээ. Ялангуяа кесаров буюу хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд энэ нь маш хүнд байгаа гэсэн байна. Хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүд буун дуу сонсож зугтааж байгаа учраас хаа сайгүй цус болсон үнэхээр аймшигтэй нөхцөл байдал үүссэн талаар ээжүүдийн төлөөлөл сэтгүүлчдэд хэллээ.