Украины Львов хотод бараг 20-иод хоногийн дараа сургуулийн хичээл орж эхэлжээ

Үйл явдал

Украинд дэгдсэн дайн тулаан, цэрэг дайны үйл явцын улмаас энэ улсын олон хот суурин газарт хүүхэд багачуудын хичээл сургууль завсардаад байна. Украины хэдэн мянган хүн эх орноо орхин дүрвэж байгаагаас хүүхдүүд сурч боловсрох боломжгүй болж, хичээл завсардахад хүрээд байгаа юм. 

Тэгвэл Украины Львов хотод бараг 20-иод хоногийн дараа сургуулийн хичээл орж эхлэн, Украины өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд хичээлийн ширээний ард эргэн сууж байна. Гэхдээ зарим газарт сургууль цэцэрлэгийн барилга байгууламж нь дайн тулааны үйл явцаас орогнох хоргодох байр болон хувираад байгаа юм.

Украины дайн тулаан идэвхтэй явагдаж байгаа хотуудаас нөхцөл байдал тайван байгаа газрууд руу дотоодын шилжилт хөдөлгөөн маш их хийгдэж байна. Украинаас Польш улс руу хамгийн олон буюу бараг 1 сая 800-аад мянган иргэн дүрвэн очсон юм. Польшийн Пшемысль хотод Украины дүрвэгсдийн хүүхдүүдэд зориулан хичээл сургуулиас нь завсардуулахгүйн тулд сургуульд нэмэлт өрөө тасалгаа, хуваарь гарган өгч байна.