Гадны орнуудыг чиглэсэн Украины дүрвэгсдийн урсгал үргэлжилсээр байна

Үйл явдал

Украинд үргэлжилж байгаа цэрэг дайны үйл явцаас зугтан, эх орноо орхин дүрвэж байгаа иргэдийн тоо буурахгүй байна. Оросын талын явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас өдөр бүр Украиныг хэдэн зуун хүн орхин гарсаар байгаа юм. 

НҮБ-ын Дүрвэгсдийн хорооноос мэдээлж байгаагаар өнөөдөр Украиныг энэ улсын 3,2 сая  иргэн, тэр дундаа ихэнхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд орхин гараад байна. Польшийн Медыки хилийн бүсээр л гэхэд Украины 2 сая иргэн нэвтрээд байгаа юм. Ингэхдээ дайн тулаанаас зугтаж байгаа хүмүүс биедээ наад захын шаардлагатай зүйлсээ л авч яваа учраас тэдэнд очсон газар оронд нь илүү их тусламж дэмжлэг шаардлагатай байна. Украины дүрвэгсдийн дийлэнхийг энэ улстай хил залгаа Польш, Румын, Молдав улсууд хүлээн авч байгаагаас гадна ОХУ-д 190 мянга гаруй хүн дүрвэн иржээ.