Хятадын өмнөд хэсэгт иргэний агаарын тээврийн онгоц унаж осолдлоо

Үйл явдал

Хятадын өмнөд хэсэгт агаарын зорчигч тээврийн онгоц унаж осолджээ.

Хятадын төв телевизийн мэдээлж байгаагаар зорчигч тээврийн Boeing-737 онгоц осолдсон байна. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадын China Eastern агаарын тээврийн компанийн онгоц осолджээ. Осол Хятадын Гуаньси-Жуаны автономит дүүргийн Ужоу хотын Тэн нэртэй суурингийн ойролцоо болжээ.

Онгоц Куньмин хотоос Гуанжоуг чиглэн нисч явжээ. Осолдсон онгоцонд 133 зорчигч явж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор ослын шалтгаан нөхцлийн талаар тодорхой мэдээлэл алга байгаа юм. Онгоц осолдсон газар ойн түймэр дэгджээ.