Испанид түлш шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэн жагслаа

Үйл явдал

Испанийн нийслэл Мадрид хотод түлш шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцсэн олны жагсаал цуглаан болжээ. 

Мадрид хотын гудамжнаа хэдэн мянган хүн цуглаж, түлш шатахууны үнэ өсч, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгааг эсэргүүцэж байгаа юм. 

Испанид эрчим хүчний үнэ тариф өсч байгаа нь улс орны инфляцийн түвшинг унагаж, их хэмжээний сөрөг үр дагавар дагуулж байна. Зөвхөн Испанид төдийгүй мөн Европын улс орнуудад алсын тээврийн жолооч нар, фермерүүд эрчим хүчний үнэ өсч, түлш шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэн жагсч байгаа юм. Францын Бретани мужид алсын тээврийн жолооч нар гол авто замаа хаажээ.

Германы хотуудад мөн алсын тээврийн жолооч нар хотын гудамжинд дуут дохиогоо өгч зогсон эсэргүүцлээ илэрхийлж байна. Грекийн нийслэл Афин хотын төвд фермерүүд мөн түлш шатахууны үнэ өсч байгааг эсэргүүцэн жагсчээ.